"Ирээдүйн статистикч" 100 буудалт даамын тэмцээн

Нийтэлсэн: 2019 он 10 сар 22. 04 цаг 22 минут
Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан 2019 оны 10 сарын 19-ны өдөр Архангай аймгийн Биеийн Тамир Спортын газартай хамтран "Ирээдүйн статситикч" 100 буудалт даамын өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 5-7, 8-10 насны ангиллаар зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Нийгэм эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 10 сар 16. 03 цаг 23 минут
2019 оны 9 дүгаар сарын аймгийн нийгэм эдийн засгийн байдлын тухай танилцуулгыг 2019 оны 10 сарын 16 нд 11 цагт Аймгийн засаг даргын тамгын газрын "Ногоон" танхимд хийлээ. Хэвлэлийн бага хуралд Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч, АВ телевизийн зураглаач, Архангай амьдрал сонины сурвалжлагч, хэлтсийн мэргэжилтэн нарын 10 хүн оролцлоо.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ

Нийтэлсэн: 2019 он 09 сар 28. 07 цаг 42 минут
Үндэсний статистикийн хорооноос 2019 оны 09 сарын 27, 28-ны өдрүүдэд аймаг, сумын статистикийн асуудал хариуцсан албан хаагч, төрийн байгууллагын албан хаагч, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөлд зориулсан сургалтуудыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаа, хүн ам өрхийн мэдээллийн сангийн сайжруулалт, статистикийн мэдээллийн сан, түүний хэрэглээ, ашиглалт, мэдээллийн технологийн хэрэглээ, аж ахуй нэгж байгууллагаас статистикийн мэдээг онлайнаар авах тухай гэх мэтчилэн олон олон сонирхолтой сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

"Зохистой хөдөлмөрийг дэмжих 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нь: Монгол улс" тайлан болон Хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлалын тархаалтын семинар зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2019 он 09 сар 20. 08 цаг 00 минут
"Зохистой хөдөлмөрийг дэмжих 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нь: Монгол улс" тайлан болон Хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлалын тархаалтын семинар Архангай аймагт зохион байгуулагдлаа. 2019.09.19
Дэлгэрэнгүй

Нийгэм эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 09 сар 13. 07 цаг 44 минут
Аймгийн 2019 оны 8 дугаар сарын нийгэм эдийн засгийн байдлын тухай танилцуулгыг 2019 оны 09 сарын 13 нд 15 цагт Аймгийн засаг даргын тамгын газрын "Ногоон" танхимд хийлээ.
Дэлгэрэнгүй

Байшин орон сууцны улсын тооллогын хяналтын ажлаар сумдад ажиллаа.

Нийтэлсэн: 2019 он 08 сар 29. 09 цаг 13 минут
Байшин орон сууцны улсын тооллогын хяналтын ажлаар Статистикийн хэлтсийн албан хаагчид аймгийн бүх сумдаар явж сумын тооллогын төлөвлөгөө болон түр товчооны байр, газрын зураг маршрут, тоологчын явцын мэдээ, мэдээллийг хэрхэн цуглуулан авч байгааг газар дээр үзэж зааварчилгаа өгч ажиллаж байна. Хангайн бүсийн Байшин орон сууцны улсын тооллого 10 дахь өдрөө үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд байшин орон сууцны улсын тооллого төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
Дэлгэрэнгүй

Нийгэм эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 08 сар 16. 08 цаг 43 минут
2019 оны 7 дугаар сарын аймгийн нийгэм эдийн засгийн байдлын тухай танилцуулгыг 2019 оны 08 сарын 12 нд 12 цагт Аймгийн засаг даргын тамгын газрын "Ногоон" танхимд хийлээ. Хэвлэлийн бага хуралд Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч, АВ телевизийн зураглаач, Архангай амьдрал сонины сурвалжлагч, хэлтсийн мэргэжилтэн нарын 6 хүн оролцлоо.
Дэлгэрэнгүй

"Байшин, орон сууцны улсын тооллого "-ын тоологч нар дадлага ажил гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 08 сар 15. 04 цаг 15 минут
"Байшин, орон сууцны улсын тооллого" -ын тоологч нар аймгийн төвийн Эрдэнэбулган суманд онолын сургалтаа дуусгаад "Collector for arcgis", "Survey123 for arcgis" программын дадлага ажилд гарч байна. Бүгдэд нь амжилт хүсье.
Дэлгэрэнгүй

 

7 хоногийн үнийн мэдээ
/2021 оны 01-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1403
Хонины мах, кг 7766
Үхрийн мах, кг 9333
Ямааны ястай мах, кг 7666
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2716
Шингэн сүү, л 4000
Ноолуур, кг  
Бензин, А-80

1406

Бензин, А-92 1493
Дизель түлш 2040
Боодолтой өвс, 25 кг 15000