"Ирээдүйн статистикч" 100 буудалт даамын тэмцээн

Нийтэлсэн: 2019 он 10 сар 22. 04 цаг 22 минут

Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан 2019 оны 10 сарын 19-ны өдөр Архангай аймгийн Биеийн Тамир Спортын газартай хамтран "Ирээдүйн статистикч" 100 буудалт даамын өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 5-7, 8-10 насны ангиллаар зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон хүүхэд багачуудад Сонирхолтой статистик болон Монгол улсын хэддэх иргэн бэ? батламж гардуулж, ангилал тус бүрт эхний 5 байрыг шалгаруулан мөн даамын спортын зэргийн болзол хангасан 12 хүүхдэд III-р зэргийн үнэмлэх олголоо. Тэмцээнд Цэнхэр, Өгийнуур, Хайрхан, Өлзийт, Эрдэнэбулган сумдаас 130 гаруй багачууд оролцлоо. Хүүхдүүдээ бэлдэж идэвхитэй оролцуулсан багш нарыг урамшуулан “Статистикийн цагаан толгой” ном дурсгалаа. Байгууллагын үйл ажиллагаагаа сурталчилан Статистик мэдээллийн нэгдсэн сайт болон хэлтсийн цахим хуудас, иргэн өөрийн мэдээллийг шалгаж, баталгаажуулах цахим системийг танилцуулж, мэдээлэл өглөө.

    

   ​                     


Сэтгэгдэл бичих

 

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 12-р сарын 02-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1366
Хонины мах, кг 7000
Үхрийн мах, кг 8600
Ямааны ястай мах, кг 6750
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2716
Шингэн сүү, л 3500
Ноолуур, кг  
Бензин, А-80

1380

Бензин, А-92 1473
Дизель түлш 2040
Боодолтой өвс, 25 кг 11000