ДЭЛХИЙН ХҮН АМЫН 61.2% ХУВИЙГ ТООЛДОГ СТАТИСТИКЧ НАР ЧУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 2020 он 12 сар 02. 05 цаг 14 минут

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Бүгд найрамдах Солонгос улсын статистикийн газартай хамтран Хүн амын тооллогын олон улсын 30-р бага хурлыг энэ сарын 02-04-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Уг хуралд Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн гишүүн улс орнууд, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Хуралд Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүлж, Монгол улсын Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэг, БНСУ-ын Статистикийн газрын дарга Шин Вүк Кан нар нээж үг хэллээ. Уг хурлаар оролцогч орнууд нь хүн амын тооллого зохион байгуулалт, техник, технологийн дэвшлийн ашиглалт, тулгамдаж буй асуудлууд болон тооллогын мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийж буй арга техник, тархаалт, тооллогод Ковид-19 цар тахлын нөлөө зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага хуваалцах болно.

 


Сэтгэгдэл бичих

 

7 хоногийн үнийн мэдээ
/2021 оны 01-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1403
Хонины мах, кг 7766
Үхрийн мах, кг 9333
Ямааны ястай мах, кг 7666
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2716
Шингэн сүү, л 4000
Ноолуур, кг  
Бензин, А-80

1406

Бензин, А-92 1493
Дизель түлш 2040
Боодолтой өвс, 25 кг 15000